Thursday, October 29, 2009

memoir

Гэндэн сайдыг яаж барив

Миний авга эгч Донжид, Гэндэн сайдын авааль гэргий юм. Нэгэн өдөр тэднийд байж байтал эгч маань хэлж байна. Миний дүү! Эгч нь нас дээр гарчээ. Хэзээ нэг цагт цагийн сайн ирэхэд миний ярьсан зүйлийг бусаддаа дамжуулж хэлээрэй гэж захисан юм.

Түүний яриа ингэж эхэлсэн юм. Бид Хар далайн эрэг дээр Фероза гэдэг газар олон хоног амарч нутагтаа буцаж чадахгүй гэрээ санаж бэтгэрдэг байлаа. Миний дүү Пэлжээ Гэндэнгийн хэлж дуудсан захиаг хуучин монголоор бичиж Төв Хороонд илгээвч хариу алга байсаар. Хоног өдөр өнгөрсөөр. Нэг өдөр Гэндэн өглөө босоод хэлж байна гэнээ. Хөөе Донжоод би өнөө шөнө хачин зүүд зүүдэллээ. Би нэг ачааны машин дээр ачигдаад явж байх юм. Гэтэл минии задгай фордон дотор Чойбалсан суучихсан зөрөөд явж байх юм. Би босоод хөөе Чойбалсаан гээд хашгираад байхад намайг үл тоон зөрөөд явчихлаа гэж ярьжээ. Манай эгч уцаарлаж Юун дэмий юм зүүдэлдэг юм бэ гэсэн шиг анзааралгүй өнгөрөөжээ. Гэтэл төдөлгүй оросууд ерөнхий сайдыг Сочид уулзъя гэж хоолонд урьжээ. Гэндэн сайд өөрийн авгай хүүхдээ дагуулан урьлага заллагад нь хүрэлцэн очив. Ингээд хоолонд орохын үед оросууд Гэндэн сайдыг нэг өрөөнд дуудан уулзажээ. Тэндээс ерөнхий сайд хар царайтай дээрээ пад хар царайлан гарч ирээд Донжид эгчид За би баригдаж байгаа юм шиг байна гэж хэлжээ. Оросын дотоод хамгаалахынхан түүний охин Цэрэндуламаар хэлмэрч орчуулагч хийлгэхээр оролдoход Гэндэн би охиноо улс төрийн хэрэгт хутгалдуулахгүй гэж цааргалсан байна. Энэ мөчөөс хойш Донжид эгч Гэндэн сайдыг хараагүй гэнэ. Гэндэнгийн ар гэр Донжид, Пэлжээ, Цэрэндулам нарыг вагонд суулган Ферозагаас Москва руу явуулав. Гэндэнг эрж сураглавч ямарч хариу оросууд хэлдэггүй байв. Арга барахдаа явж байгаа вагонд цуг ачигдаад явж байж магад, тэгвэл ядахдаа бидний сургийг сонсог гэж бодоод Цэрэндулам эгчийг вагоны сүүл рүү гүйлгэдэг бөгөөд худлаа түүнийг дуудах байдлаар Хөөе Цэрэндулам! Нааш ир! Нааш ир! гэж чангаар хашгирдаг байсан гэнэ. Гэндэн үүнийг сонссон юм уу үгүй юу бүү мэд. Ингээд Москва ирээд элчин сайдын яаман дээр ирсэн уулзах хүн олдодгүй бүгд зугдаад байна гэнэ. Арай гэж хөөцөлдөж байж Монгол явахаар болж билетээ авжээ. Ярославын вакзал дээрээс вагонд сууж хөдлөх болтол ачаа бараа нь ирдэггүй гэнэ. Монголын элчин сайдын яамнаас гаргаж өгсөн хүн нь хойноос чинь ачаа барааг чинь явуулчихна. Санаа зоволтгүй гэж хэлснээр нутгийн зүг зүглэжээ. Эрхүү дээр ирээд бараагаа хүлээгээд ирдэггүй. Улаан Үдэд ирээд хүлээсэн ч ирээгүй гэнэ. Тэгээд хоолны мөнгө ч барагдаж Монголын хилийн зүг явжээ. Хүйтэн ч гэж хэцүү, хувцас ч гэж муу хөлдөж үхэхийн наахнуур хил давж ирэхэд манай хөгшин эжий угтан авч дах дэгтийнд ороож Улаанбаатарт эсэн мэнд авчирж олон жил уулзаагүй ахан дүүстэйгээ учирсан гэдэг.

Thursday, July 23, 2009

Шатар тоглоцгооё!




"MENU" рүү нь ороод хар эсвэл цагаан өнгөө, мөн тоглолтын түвшингээ сонгох боломжтой.

Sunday, June 28, 2009


Ягаахан үүл
Тууж
Тавиад оны хүүхдүүдийн амьдрал ямар шүү байж вэ. Сонирхвол улсын төв номын сангаас авч уншаарай




буувардай







Дээр үед нэг ийм үлгэр хүүхдүүдэд зориулж бичсэн юм. Дараа нь дэлхийн банкнаас хөрөнгө гаргаж дахин хэвлээд сургуулиудын номын санд үнэгүй тараасан юм.
オートハンとその仲間たちの冒険旅










ウランバートル市2007年

Thursday, June 25, 2009



Хамрын хийд Данзанравжаа хутагтийн даян хийдэг агуй

Saturday, May 30, 2009

Тооноор тольдогч сүүлт од

Тооноор тольдогч сүүлт од роман нь Монголчууд дэлхий ертөнцийг хэрхэн байлдан дагуулж Их эзэнт гүрнийг байгуулж байгаа тухай өгүүлэх бөгөөд зохиолын баатрууд аян дайнд оролцон Польш, Палестин, Перс, Өмнөд хятадын нутагт салан одоцгооно. Гүюг хааны дараа монголын төрд Тулуй хааны удам залгамжлан суух болсон, Мөнх хааны дараа ах дүү Аригбөх, Хувилай хаан тэрсэлдэн тэмцэх болсон түүхийн нугачаанд тэдгээрийн хувь заяа хэрхэн эргэж байгааг харуулсан болно. Мөн Японыг эзлэхээр явсан монголын усан флот замдаа Камиказэ хар шуурганд сүйдэж байгааг уншиж мэдэх болно.